Үйлчилгээнийн нөхцөл
ИВА Платформ үйлчилгээнийн нөхцөл
Огноо: 2025 оны 04-р сарын 18
- Ерөнхий зүйл
- Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь Чимэгэ Системс ХХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч" эсвэл "Бид" гэх) болон хиймэл оюунд суурилсан харилцагчийн үйлчилгээний IVA платформыг (цаашид "Платформ" гэх)ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "Хэрэглэгч" гэх) хоорондын үйлчилгээ ашиглахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулна.
- Хэрэглэгч платформд бүртгүүлэх, нэвтрэх эсвэл ашиглах зэргээр энэхүү нөхцөлтэй бүрэн уншиж танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол платформыг ашиглах эрхгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Нөхцөлийг шаардлагатай үед нэг талын санаачилгаар өөрчлөх эрхтэй. Нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн хувилбарыг https://iva.mn/terms веб хуудсанд нийтлэх бөгөөд бүртгэлтэй Хэрэглэгчдэд и-мэйл эсвэл платформын дотоод мэдэгдлээр дамжуулан мэдэгдэнэ. Шинэчлэгдсэн Нөхцөл нь нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч шинэчлэгдсэн Нөхцөл хүчин төгөлдөр болсноос хойш Платформыг үргэлжлүүлэн ашиглах нь тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Энэхүү шинэчилсэн нөхцөл нь таны Чимэгэ Системс ХХК-тай өмнө байгуулсан тодорхой хугацааны, тусгайлсан гэрээг (хэрэв тийм гэрээ байгуулсан бол) автоматаар өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн цаашдын үйлчилгээний хэрэглээнд хамаарна.
- Нэр томьёо
- Платформ: Харилцагчийн үйлчилгээнд зориулсан, хиймэл оюунд суурилсан Виртуал Агент (AI agent)-аар тоноглогдсон, олон сувгийг (вэбсайт, сошиал медиа, мессенжер, и-мэйл гэх мэт) нэгтгэн удирдах боломжтой IVA систем, түүний программ хангамж, дэд бүтэц.
- Хэрэглэгч: Платформыг ашиглахаар Үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулсан эсвэл Нөхцөлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн аливаа хуулийн этгээд (компани, байгууллага, хувь хүн).
- Үйлчилгээ үзүүлэгч: "Чимэгэ Системс" ХХК
- Виртуал агент (AI Agent): Хэрэглэгчийн оруулсан мэдлэгийн сан болон бусад өгөгдөлд тулгуурлан эцсийн хэрэглэгчтэй автоматаар харилцах хиймэл оюунт агент.
- Холбогдсон суваг: Хэрэглэгчийн Платформтой интеграци хийж холбосон харилцааны сувгууд (жишээ нь: Facebook хуудас, вебсайт чат, Viber account, и-мэйл хаяг гэх мэт).
- Эцсийн хэрэглэгч: Хэрэглэгчийн Платформтой холбосон сувгуудаар дамжуулан тухайн Хэрэглэгчтэй харилцаж буй хувь хүн (Хэрэглэгчийн үйлчлүүлэгч).
- Хэрэглэгчийн өгөгдөл: Хэрэглэгчээс Платформд оруулсан, үүсгэсэн, Платформоор дамжуулан боловсруулсан бүх төрлийн мэдээлэл. Үүнд:
- Мэдлэгийн сан: Виртуал Агентын хариулт өгөхөд ашиглагдах мэдээлэл, баримт бичиг, асуулт хариултууд.
- Тохиргооны мэдээлэл: Холбогдсон сувгийн тохиргоо, хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, Платформын тохиргоо.
- Харилцааны өгөгдөл: Виртуал Агент болон Хэрэглэгчийн ажилтнууд ба Эцсийн хэрэглэгч хоорондын харилцан ярианы тэмдэглэл, Эцсийн хэрэглэгчээс өгсөн мэдээлэл (хууль тогтоомжийн хүрээнд).
- Нууц мэдээлэл: Энэхүү Нөхцөлийн дагуу нэг талаас нөгөө талд өгсөн хувийн, бизнесийн, техникийн, санхүүгийн болон бусад нууцад хамаарах, олон нийтэд ил биш аливаа мэдээлэл.
- Платформын өмчлөл болон ашиглах эрх
- Платформын оюуны өмч: Платформ, Хиймэл Оюунт Агент болон бусад бүх бүрэлдэхүүн хэсэг, үүнд программ хангамж, дизайн, код, хиймэл оюун ухааны загварууд (үндсэн технологи), лого, барааны тэмдэг, текст, график болон бусад бүх агуулга (Хэрэглэгчийн өгөгдлөөс бусад) нь "Чимэгэ Системс" ХХК-ийн өмч бөгөөд Монгол Улсын оюуны өмчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан болно.
- Ашиглах эрх (Лиценз): Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид энэхүү нөхцөлийн дагуу, төлбөр төлөгдсөн үйлчилгээний хугацаанд Платформыг зөвхөн зориулалтын дагуу (харилцагчийн үйлчилгээ) ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, бусдад шилжүүлэх боломжгүй, цуцлагдах боломжтой эрхийг олгоно.
- Хориглох зүйлс: Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн урьдчилан бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр Платформыг болон түүний аль нэг хэсгийг хуулбарлах, өөрчлөх, засах, түгээх, дахин борлуулах, задруулах, эх кодыг задлах (reverse engineering)-ыг оролдох, өрсөлдөгч бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ашиглах болон бусад ижил төстэй үйлдлийг хийхийг хатуу хориглоно.
- Хэрэглэгчийн бүртгэл болон аюулгүй байдал
- Платформыг ашиглахын тулд Хэрэглэгч Тоду бүртгэл -тэй болсон байх шаардлагатай. Хэрэглэгч бүртгүүлэхдээ нууц үгээ өөрөө сонгоно. Хэрэглэгч нь нууц үг, Тоду бүртгэл, түүгээрээ илгээсэн болон хүлээн авсан мэдээлэл зэргээ найдвартай хадгалах үүрэгтэй. Хэрэглэгч эдгээрийг бусдад алдсан, ашиглуулсан, эсвэл ашиглуулах боломж олгосноос үүсэн гарсан хийгээд гарч болзошгүй үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч өөрийн бүртгэлд зөвшөөрөлгүй хандсан эсвэл аюулгүй байдал алдагдсан гэж үзвэл Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
- Үйлчилгээ болон ашиглалт
- Платформ нь дараах үндсэн боломжуудыг олгоно:
- Хэрэглэгчийн харилцааны сувгуудыг (вэб сайт чат, Facebook Messenger, Viber, и-мэйл гэх мэт) Платформд холбох, удирдах;
- Виртуал агентыг тохируулах, мэдлэгийн санг үүсгэх, удирдах;
- Виртуал агент Эцсийн хэрэглэгчидтэй харилцах;
- Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд Эцсийн хэрэглэгчидтэй харилцах;
- Харилцааг хадгалах, удирдах, шүүх;
- Хиймэл оюуны нэмэлт функцуудыг ашиглах (жишээ нь: харилцааны анализ, сэтгэл хөдлөлийн үнэлгээ, ярианы хураангуй гэх мэт).
- Хэрэглэгчийн өгөгдөл:
- Хэрэглэгчийн Платформд оруулсан, үүсгэсэн, Платформоор дамжуулан боловсруулсан бүх Хэрэглэгчийн Өгөгдөл (Мэдлэгийн сан, харилцааны өгөгдөл гэх мэт) нь хэрэглэгчийн өмч байна.
- Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн платформын үйлчилгээг сайжруулах, дэмжлэг үзүүлэх (хувийн мэдээллийг танигдахгүй болгосны үндсэн дээр) зорилгоор хэрэглэгчийн өгөгдлийг ашиглах, хадгалах, боловсруулах эрхийг олгоно. Энэхүү эрх нь хэрэглэгч платформыг ашиглахаа зогсоож, өөрийн өгөгдлийг устгаснаар дуусгавар болно.
- Хэрэглэгч нь өөрийн өгөгдлийн (ялангуяа мэдлэгийн сангийн үнэн зөв байдал, харилцаан доторх эцсийн хэрэглэгчийн мэдээлэл) үнэн зөв, хууль ёсны байдлыг бүрэн хариуцна. Хэрэглэгч нь өөрийн өгөгдлийг (үүнд эцсийн хэрэглэгчийн мэдээллийг) платформд оруулах, ашиглахад шаардлагатай бүх хууль ёсны үндэслэл, зөвшөөрлийг (ялангуяа эцсийн хэрэглэгчийн мэдээллийг) хангасан байх ёстой бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн эрх (оюуны өмч, нууцлал гэх мэт) болон холбогдох хууль тогтоомж (Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль гэх мэт)-ийг зөрчөөгүй байх ёстой.
- Виртуал агент:
- Виртуал агентын хариултын чанар, үр нөлөө нь хэрэглэгчийн оруулсан мэдлэгийн сангийн чанар, бүрэн байдал, нарийвчлалаас шууд хамаарна. Буруу, дутуу эсвэл хуучирсан мэдээлэл нь виртуал агентын буруу алдаатай хариулах шалтгаан болохыг хэрэглэгч ойлгож хүлээн зөвшөөрнө.
- Виртуал агент нь мэдээллийг автоматаар боловсруулж хариу өгөх бөгөөд төгс, алдаагүй, бүх нөхцөлд зөв хариулт өгөх баталгааг үйлчилгээ үзүүлэгч өгөхгүй.
- Хэрэглэгч нь виртуал агентын хариулт, үйл ажиллагааг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд мэдлэгийн санг сайжруулах, асуулт/хариултын тохиргоог өөрчлөх үүрэгтэй. Ялангуяа эцсийн хэрэглэгчид өгөх чухал, санхүүгийн, хууль эрх зүйн болон бусад эмзэг мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө баталгаажуулах ёстой.
- Үйлчилгээний ажиллах цаг болон засвар үйлчилгээ:
- Платформ нь 24 цаг, долоо хоногийн 7 өдөр ажиллахаар төлөвлөгдсөн.
- Үйлчилгээ үзүүлэгч нь платформын хэвийн үйл ажиллагааг хангах, шинэчлэлт хийх зорилгоор урсгал болон төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх эрхтэй. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний улмаас үйлчилгээ түр зогсох тохиолдолд хэрэглэгчид боломжит хугацааны өмнө (24 цагийн өмнө) и-мэйл эсвэл платформын мэдэгдлээр урьдчилан мэдэгдэнэ. Яаралтай засвар үйлчилгээний тохиолдолд урьдчилан мэдэгдэх боломжгүй байж болно.
- Хориглох үйлдлүүд
Хэрэглэгч платформыг ашиглахдаа дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно:
- Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих;
- Гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээллийг мэдлэгийн санд оруулах, эцсийн хэрэглэгчид дамжуулах;
- Эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах;
- Вирус, хортой код болон бусад хор хөнөөлтэй программ хангамжийг платформ руу оруулах, платформоор дамжуулан тараах;
- Хуурамч, залилангийн шинжтэй, гүтгэлгийн, ёс зүйд нийцэхгүй, садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгыг мэдлэгийн санд оруулах, эцсийн хэрэглэгчид дамжуулах;
- Платформоор дамжуулан спам илгээх, хүсээгүй сурталчилгаа явуулах;
- Платформын болон түүний дэд бүтцийн хэвийн үйл ажиллагаанд хэт ачаалал өгөх, саад учруулах, гэмтээхийг оролдох (хэт олон API хүсэлт илгээх гэх мэт);
- Платформын аюулгүй байдлыг тойрч гарах, зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг оролдох;
- Нууцлал болон мэдээллийн аюулгүй байдал
- Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл болон платформоор дамжиж буй харилцааны өгөгдлийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://iva.mn/policy хаягт байрлах нууцлалын бодлогод тусгасан болно. Энэхүү нууцлалын бодлого нь нөхцөлийн салшгүй хэсэг болно.
- Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл нь зөвхөн үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчтэй харилцах, төлбөр тооцоо хийх, Платформтой холбоотой мэдээлэл хүргэх зорилгоор ашиглагдана.
- Харилцааны өгөгдөл болон эцсийн хэрэглэгчийн нууцлал:
- Үйлчилгээ үзүүлэгч нь Платформоор дамжуулан боловсруулж буй Харилцааны өгөгдлийн (үүнд эцсийн хэрэглэгчийн мэдээлэл багтана) нууцлалыг хадгалж, хамгаалах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү өгөгдлийг Хэрэглэгчийн өмнөөс, Хэрэглэгчийн зааварчилгааны дагуу боловсруулна.
- Хэрэглэгч нь эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалахтай холбоотой бүх хууль тогтоомж (ялангуяа Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль)-ийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд эцсийн хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд тэднээс зөвшөөрөл авах зэрэг багтана.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр эсвэл хуулийн байгууллагын шаардлагаас бусад тохиолдолд харилцааны өгөгдөлд хандах, бусдад задруулахгүй.
- Бид хэрэглэгчийн өгөгдлийг зөвшөөрөлгүй ашиглах, өөрчлөх, устгахаас хамгаалахын тулд техникийн болон дотоод журмыг (шифрлэлт, хандалтын хяналт, дэд бүтцийн хамгаалалт гэх мэт) хэрэгжүүлнэ.
- Талууд энэхүү нөхцөлийн хүрээнд нөгөө талаасаа хүлээн авсан аливаа нууц мэдээллийг задруулахгүй байх, зөвхөн үйлчилгээ үзүүлэх болон ашиглах зорилгоор ашиглах үүрэгтэй.
- Күүки (Cookies): Платформ нь хэрэглэгчийн хэрэглээг сайжруулах, аюулгүй нэвтрүүлэх, үйлчилгээний ашиглалтыг сайжруулах зорилгоор күүки ашиглаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг нууцлалын бодлогоос харна уу.
- Үйлчилгээний төлбөр, нэхэмжлэл болон төлбөрийн нөхцөл
- Төлбөр: Платформын ашиглалтын төлбөр, багцын сонголтууд нь iva.mn веб хуудсанд заасан үнийн дагуу байна. Үнийн саналд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) шингэсэн болно.
- Төлбөрийн нөхцөл: Энэхүү үйлчилгээ нь дараа төлбөрт байна. Сар бүрийн хугацаа (сар бүр) дууссаны дараа хэрэглэгчийн тухайн хугацааны ашиглалтын нэхэмжлэх платформ дээр автоматаар үүснэ. Хэрэглэгч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан төлбөрийг бүрэн гүйцэтгэнэ.
- Төлбөр төлөх арга: Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхэд заасан "Чимэгэ Системс" ХХК-ийн доорх банкны дансанд шилжүүлнэ:
- Банк: Худалдаа Хөгжлийн Банк
- Дансны дугаар: 499 291 865 (Гүйлгээний утга дээр нэхэмжлэхийн дугаар эсвэл байгууллагын нэрийг бичнэ үү)
- Үйлчилгээний хугацаа: Үйлчилгээ нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн 10-р зүйлд заасны дагуу цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд дараагийн нэхэмжлэл автоматаар үүснэ.
- Нэмэлт хураамж: Гэрээний хүчинтэй хугацаанд платформд хийгдсэн ердийн шинэчлэлт, сайжруулалттай холбоотойгоор хэрэглэгчээс нэмэлт хураамж авахгүй. Тусгайлан захиалсан нэмэлт хөгжүүлэлт, үйлчилгээнд тусдаа үнэ тохиролцоно.
- Төлбөр буцаан олголт: Үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн буцаан олголт хийхгүй. Хэрэглэгчийн төлсөн төлбөр нь өмнөх тайлант хугацаанд платформыг ашигласны төлбөр юм. Үйлчилгээ үзүүлэгчийн ноцтой буруутай үйл ажиллагааны улмаас платформ удаан хугацаагаар (тасралтгүй 48 цагаас дээш) ашиглах боломжгүй болсон зэрэг онцгой тохиолдолд талууд харилцан тохиролцож, тухайн хугацааны төлбөрийг тооцохгүй байх эсвэл зохих хөнгөлөлт үзүүлэх замаар шийдвэрлэнэ.
- Төлбөр төлөөгүй тохиолдол: Хэрэглэгч төлбөрийг 8.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь нэмэлт 5 хоногийн хугацаа өгч, сануулга мэдэгдэл илгээнэ. Энэ хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн платформд хандах эрхийг түр хязгаарлах эсвэл бүрмөсөн цуцлах эрхтэй. Хугацаа хэтэрсэн төлбөрт хууль тогтоомжийн дагуу алданги тооцож болно.
- Хариуцлага
- Үйлчилгээ үзүүлэгч нь платформын үйл ажиллагааг тасралтгүй, алдаагүй, виртуал агентын хариулт үргэлж үнэн зөв, бүрэн байх, доголдолгүй байна гэсэн шууд болон шууд бус ямар нэгэн баталгаа гаргахгүй.
- Хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр, Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд үүссэн аливаа шууд бус, санамсаргүй, онцгой, үр дагаврын төлөө хэрэглэгчийн өмнө хариуцлага хүлээхгүй.
- Гэрээний хугацаа болон гэрээг цуцлах
- Хугацаа: Энэхүү нөхцөл нь хэрэглэгч платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн нөхцөлийн дагуу цуцлагдах хүртэл хүчинтэй байна.
- Хэрэглэгч цуцлах: Хэрэглэгч нь платформын тохиргоо хэсгээс эсвэл үйлчилгээ үзүүлэгчид 30 хоногийн өмнө бичгээр эсвэл и-мэйлээр мэдэгдэн үйлчилгээний гэрээг цуцлах эрхтэй. Цуцлах хүртэлх хугацааны төлбөрийг хэрэглэгч хариуцна.
- Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээг цуцлах: Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр (ноцтой зөрчлийн үед мэдэгдэлгүйгээр) платформд хандах эрхийг түдгэлзүүлэх эсвэл нөхцөлийг цуцлах эрхтэй:
- Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг (ялангуяа 6-р зүйл), 7.3 (Эцсийн хэрэглэгчийн нууцлал), 8-р зүйл(Төлбөр)-ийг зөрчсөн эсвэл удаа дараа зөрчсөн;
- Хэрэглэгч төлбөрөө 8.7-д заасан нэмэлт хугацаанд төлөөгүй;
- Хэрэглэгч дампуурсан, татан буугдсан эсвэл төлбөрийн чадваргүй болсон;
- Хэрэглэгчийн үйл ажиллагаа нь платформын аюулгүй байдал, нэр хүнд, бусад хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж үйлчилгээ үзүүлэгч үндэслэлтэйгээр үзсэн;
- Хууль тогтоомжийн шаардлагаар эсвэл шүүхийн шийдвэрээр.
- Үйлчилгээний нөхцөл ямар нэг шалтгаанаар цуцлагдсан тохиолдолд:
- Хэрэглэгчийн платформыг ашиглах бүх эрх нэн даруй дуусгавар болно.
- Хэрэглэгч цуцлагдсан өдрийг хүртэлх хугацааны бүх төлбөрийг нэн даруй төлөх үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь (хууль тогтоомж болон нууцлалын бодлогод өөрөөр заагаагүй бол) хэрэглэгчийн хүсэлтээр хэрэглэгчийн өгөгдлийг (ялангуяа харилцааны өгөгдөл) цуцлагдсанаас хойш тодорхой хугацаанд (30 хоног) хэрэглэгчид экспорт хийх боломжийг олгох бөгөөд энэ хугацаа өнгөрсний дараа агуулгыг устгах эрхтэй.
- Маргаан шийдвэрлэх болон хэрэглэх хууль
- Энэхүү Нөхцөл болон түүнтэй холбоотой аливаа маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, тайлбарлана.
- Талууд энэхүү Нөхцөлтэй холбоотой аливаа санал зөрөлдөөн, маргааныг эвийн журмаар, харилцан тохиролцох замаар 30 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
- Бусад Зүйл
- Давагдашгүй Хүчин Зүйл (Force Majeure): Талуудын хяналтаас гадуурх давагдашгүй хүчин зүйлийн (байгалийн гамшиг, дайн, ажил хаялт, тахал, төрийн шийдвэр, харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн томоохон доголдол, кибер халдлага гэх мэт) улмаас хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл хожимдуулсан тохиолдолд талууд хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү нөхцөлийн дагуу мэдэгдэл нь бичгээр эсвэл и-мэйлээр байх бөгөөд хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу, платформын дотоод мэдэгдлийн системээр үйлчилгээ үзүүлэгчийн дор дурдсан хаягаас илгээгдэнэ. И-мэйлээр илгээсэн мэдэгдлийг илгээснээс хойш 24 цагийн дараа хүлээн авсанд тооцно.
- Хэрэв энэхүү нөхцөлийн аль нэг заалт нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй эсвэл хэрэгжих боломжгүй гэж тооцогдвол тухайн заалт нь нөхцөлөөс хасагдах бөгөөд үлдсэн заалтууд бүрэн хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
- Аль нэг тал нөхцөлөөр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эсвэл хожимдуулж хэрэгжүүлсэн нь тухайн эрхээсээ эсвэл бусад эрхээсээ татгалзсанд тооцогдохгүй.
- Энэхүү нөхцөл (түүнд дурдсан нууцлалын бодлого, үнийн санал) нь Платформын үйлчилгээг ашиглахтай холбоотойгоор үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч хоорондын эцсийн бөгөөд бүрэн тохиролцоо болох бөгөөд өмнө хийгдсэн аливаа амаар болон бичгээр хийсэн тохиролцоо, хэлцлийг орлоно.
- Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн урьдчилсан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү нөхцөлөөр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нөхцөлөөр хүлээсэн эрх, үүргээ өөрийн хараат эсвэл нэгдсэн компанид эсвэл бизнесийн залгамжлагчид шилжүүлэх эрхтэй.
Холбоо барих мэдээлэлЭнэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, тодруулга байвал дараах хаягаар холбогдоно уу:
"Чимэгэ Системс" ХХК
https://chimege.com