- Зорилго, хамрах хүрээ
- Энэхүү Нууцлалын Бодлого (цаашид "Бодлого" гэх) нь "Чимэгэ Системс" ХХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч", "Бид" гэх) нь IVA Платформ (цаашид "Платформ" гэх) ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "Хэрэглэгч", "Та" гэх) болон тухайн Хэрэглэгчийн үйлчлүүлэгчид болох Эцсийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, боловсруулж, хамгаалж, хуваалцаж буй талаарх бодлого, үйл явцыг тодорхойлно.
- Энэхүү Бодлого нь Платформын бүх үйлчилгээ, функц, түүнтэй холбоотой вэбсайт (iva.mn болон бусад холбогдох)-д хамаарна.
- Хэрэглэгч Платформд бүртгүүлэх, нэвтрэх, ашиглахдаа энэхүү Нууцлалын Бодлогыг уншиж танилцах ба хүлээн зөвшөөрсөнд тооцно. Нууцлалын бодлого нь Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болно.
- Бид хэн бэ?
- "Чимэгэ Системс" ХХК нь IVA Платформыг эзэмшиж, ажиллуулдаг. Манай холбоо барих мэдээллийг энэхүү Бодлогын төгсгөлд тусгасан болно.
- Үүрэг, хариуцлага:
- Үйлчилгээ үзүүлэгч: Хэрэглэгчийн зааварчилгааны дагуу Платформоор дамжиж буй Эцсийн хэрэглэгчийн мэдээлэл болон Хэрэглэгчийн ажилтнуудын мэдээллийг энэхүү Бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрдөж ажиллана.
- Хэрэглэгч: Та өөрийн Эцсийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, Платформд оруулах, боловсруулахад шаардлагатай хууль ёсны үндэслэл (зөвшөөрөл гэх мэт)-ийг хангасан байх үүрэгтэй.
- Бидний цуглуулдаг мэдээлэл
Бид Платформын үйлчилгээг үзүүлэх болон сайжруулах зорилгоор дараах төрлийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно:
- Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл:
- Байгууллагын нэр, хаяг.
- Хариуцсан ажилтны нэр, албан тушаал, и-мэйл хаяг, утасны дугаар.
- Нэвтрэх нэр, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр).
- Төлбөрийн мэдээлэл (нэхэмжлэх, гүйлгээний түүх).
- Хэрэглэгчийн тохиргооны мэдээлэл:
- Холбогдсон сувгуудын тохиргоо (жишээ нь: Facebook хуудасны ID, вэбсайтын домэйн).
- Мэдлэгийн сан (Хэрэглэгчийн Виртуал Агентад зориулж оруулсан мэдээлэл, асуулт/хариулт, бусад баримт бичиг).
- Эцсийн хэрэглэгчийн мэдээлэл:
- Эцсийн хэрэглэгчийн нэр, холбоо барих мэдээлэл (утас, и-мэйл, мессенжерийн ID), харилцагчийн дугаар.
- Эцсийн хэрэглэгчийн Платформоор дамжуулан илгээсэн асуулт, хүсэлт, санал гомдлын бичвэр болон ярианы (хэрэв Хэрэглэгч дуут үйлчилгээ ашигладаг бол) агуулга.
- Харилцааны мета өгөгдөл: Харилцан ярианы цаг, суваг, үргэлжлэх хугацаа, шийдвэрлэсэн байдал, сэтгэл хөдлөлийн үнэлгээ (автоматаар үүсгэгдсэн).
- Системийн ашиглалтын мэдээлэл (автоматаар цуглуулдаг):
- Хэрэглэгчийн Платформтой харьцсан байдал (лог файл, IP хаяг, хөтчийн төрөл).
- Ашигласан сувгууд, Платформ дээрх үйл ажиллагааны түүх.
- Күүки.
- Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Үйлчилгээ үзүүлэх:
- Платформын үндсэн функцуудыг ажиллуулах (Эцсийн хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авах, боловсруулах, хариу өгөх).
- Хэрэглэгчийн бүртгэлийг удирдах, нэвтрэлтийг баталгаажуулах.
- Техникийн дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх.
- Төлбөр тооцоо хийх, нэхэмжлэл илгээх.
- Үйлчилгээг сайжруулах:
- Платформыг ашиглахад хялбаршуулах, сайжруулах.
- Виртуал Агентын хариултын чанар, нарийвчлалыг нэмэгдүүлэх (Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг хувийн мэдээлэл танигдахгүй хэлбэрт оруулж ашиглах замаар).
- Шинэ функц, үйлчилгээ хөгжүүлэх, турших.
- Харилцаа холбоо:
- Хэрэглэгчид үйлчилгээний шинэчлэлт, засвар үйлчилгээ, аюулгүй байдлын талаар мэдэгдэл хүргэх.
- Хэрэглэгчийн асуулт, хүсэлтэд хариу өгөх.
- Хууль дүрэм биелүүлэх:
- Хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх, шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөх.
- Залилангаас урьдчилан сэргийлэх, Платформын аюулгүй байдлыг хангах.
- Мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?
Бид Хэрэглэгчийн болон Эцсийн хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг:
- Шифрлэлт: Мэдээллийг дамжуулах (SSL/TLS гэх мэт) болон хадгалах (AES-256 гэх мэт) явцад дэвшилтэт шифрлэлтийн аргачлалыг ашигладаг.
- Хандалт: Мэдээлэлд зөвхөн эрх бүхий ажилтнууд, тодорхой үүргийн дагуу хандах боломжтой байхаар дотоод журам, процедурыг мөрддөг. Нууц үгийн бодлого, давхар баталгаажуулалт (MFA) ашигладаг.
- Дэд бүтцийн аюулгүй байдал: Бид өөрсдийн дата төвд галт хана, халдлагаас хамгаалах систем зэрэг дэд бүтцийн хамгаалалтын арга хэмжээг ашигладаг.
- Ажилтнуудын сургалт: Ажилтнууддаа мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын талаар тогтмол сургалт явуулж, нууцлалын гэрээ байгуулдаг.
- Тогтмол хяналт, шалгалт: Аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тогтмол хяналт, шалгалт хийдэг.
- Мэдээллийг хэрхэн хуваалцах вэ?
Бид Хэрэглэгчийн болон Эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, задруулахгүй. Гэхдээ дараах тохиолдолд мэдээллийг хуваалцаж болно:
- Хэрэглэгчийн Зөвшөөрөлтэйгөөр: Таны тодорхой зөвшөөрлийг авсан тохиолдолд (жишээ нь, гуравдагч талын үйлчилгээтэй интеграци хийх үед).
- Хууль эрх зүйн шаардлагаар: Хэрэв хууль, шүүхийн шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр шаардлагатай бол мэдээллийг задруулж болно. Бид ийм хүсэлтийн хууль ёсны байдлыг нягталж, зөвхөн шаардлагатай мэдээллийг Хэрэглэгчид мэдээлэл өгсний дараа хуваалцана.
- Бизнесийн Шилжих: Компани нэгдэх, худалдагдах, өөрчлөн байгуулагдах зэрэг бизнесийн томоохон шилжилтийн үед мэдээлэл шилжиж болно. Ийм тохиолдолд бид танд урьдчилан мэдэгдэж, таны мэдээлэл шинэ нууцлалын бодлогод захирагдах эсэхийг тодорхойлно.
- Мэдээлэл хадгалах хугацаа
Бид Хэрэглэгчийн болон Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний нөхцөлд заасан хугацаанд, эсвэл хууль тогтоомжоор шаардсан хугацаанд хадгална.
- Хэрэглэгчийн бүртгэлийн болон тохиргооны мэдээлэл: Хэрэглэгч Платформыг ашиглаж буй хугацаанд болон гэрээ дууссаны дараа тодорхой хугацаанд (30 хоног, хуулийн шаардлага, маргаан шийдвэрлэхэд зориулж).
- Харилцааны Өгөгдөл: Хэрэглэгчийн хүсэлт эсвэл Платформын тохиргоонд заасан хугацаанд, эсвэл Хэрэглэгч устгах хүртэл хадгална. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн гэрээ дууссаны дараа тодорхой хугацааны дараа (30 хоног) Харилцааны Өгөгдлийг устгах эрхтэй
- Хэрэглэгчийн эрх
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу та дараах эрхийг эдэлнэ:
- Мэдээлэлтэй танилцах эрх: Бидний боловсруулж буй таны хувийн мэдээлэлтэй танилцах.
- Залруулах эрх: Буруу, дутуу мэдээллийг залруулахыг шаардах.
- Устгуулах эрх: Тодорхой нөхцөлд таны мэдээллийг устгуулахыг шаардах.
- Мэдээллээ авах: Платформ дээрх өөрийн мэдээллийг хэрэглэгч авах эрхтэй.
Дээрх эрхээ эдлэхийг хүсвэл 10-р зүйлд заасан хаягаар бидэнтэй холбогдоно уу. Бид таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх болно. Эцсийн хэрэглэгчид өөрсдийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд тухайн үйлчилгээг авч буй Хэрэглэгч (байгууллага)-д хандах ёстойг анхаарна уу.
- Нууцлалын бодлогын өөрчлөлт
Бид энэхүү Нууцлалын Бодлогыг үе үе шинэчилж, сайжруулах эрхтэй. Бодлогод томоохон өөрчлөлт орсон тохиолдолд Платформын вэбсайт дээр нийтлэх эсвэл Хэрэглэгчдэд и-мэйлээр урьдчилан мэдэгдэнэ. Шинэчилсэн бодлогын "Хүчин төгөлдөр болох огноо"-г шалгаж байхыг зөвлөж байна. Шинэчлэгдсэн бодлого хүчин төгөлдөр болсноос хойш Платформыг үргэлжлүүлэн ашиглах нь тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Холбоо барих мэдээлэлЭнэхүү Нууцлалын Бодлого болон таны хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, санал, хүсэлт байвал дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:
"Чимэгэ Системс" ХХК
https://chimege.com