Terms & condition

2023 оны 9 сарын 22-ны өдрөөс эхлэн хүчинтэй

Үйлчилгээний нөхцөл

“Ива” системийн цахим хуудсаар үйлчлүүлэх үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий агуулга

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр талууд дуу бичлэг болон дүрс бичлэг дээрх монгол хэл яриаг кирилл үсгээрх бичвэрт буулгах “Чимэгэ бичээч” системийн цахим хуудас (цаашид “Системийн цахим хуудас” гэх)-аар үйлчлэх, үйлчлүүлэх харилцааг тодорхойлно.
  2. Бид үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх бүрд https://writer.chimege.com/service цахим хуудсанд байршуулах ба шинэчилсэн үйлчилгээний нөхцөл нь таны Чимэгэ системс ХХК-тай өмнө байгуулсан гэрээг шинэчлэх үндэслэл болохгүй.

2. Системийн цахим хуудасны агуулга

  1. Тус системийн цахим хуудасны бүх агуулга олон улсын болоод оюуны өмчийн бусад хуулиар хамгаалагдсан болно.
  2. Системийн цахим хуудасны агуулга, түүний ямар нэгэн хэсгийг “Чимэгэ системс” ХХК компаниас бичгээр зөвшөөрөл авахгүйгээр хуулбарлахыг хориглоно.

3. Системийн цахим хуудсаар үйлчлүүлэх нөхцөл

  1. Системийн цахим хуудсаар үйлчлүүлэхдээ хэрэглэгч “Тоду бүртгэл”-тэй болсон байх шаардлагатай. Хэрэглэгч бүртгүүлэхдээ нууц үгээ өөрөө сонгоно. Хэрэглэгч нь нууц үг, “Тоду бүртгэл”, түүгээрээ илгээсэн болон хүлээн авсан мэдээлэл зэргээ найдвартай хадгалах үүрэгтэй. Хэрэглэгч эдгээрийг бусдад алдсан, ашиглуулсан, эсвэл ашиглуулах боломж олгосноос үүсэн гарсан хийгээд гарч болзошгүй үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.
  2. Хэрэглэгчийн үйлчилгээний эрх нь худалдан авсан цагтай дүйцэх хугацааны бичлэгийг бичвэр болгон буулгаж авснаар дуусна.
  3. Үйлчилгээ үзүүлэгч нь системийн цахим хуудсыг өдөр бүр, 24 цагийн турш тасралтгүй ажиллуулахыг зорино.
  4. Үйлчилгээ үзүүлэгч нь гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр системийн цахим хуудасны үйл ажиллагааг урьдчилсан төлөвлөгөөний дагуу түр зогсоож болох ба хэрэглэгчид энэ тухай урьдчилан мэдэгдэнэ. Хэрэв товлосон хугацаандаа системийн цахим хуудсыг ажиллуулах боломжгүйд хүрвэл, хэрэглэгчид өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.
  5. Яриаг таньж бичвэр болгох боловсруулалтын үр дүн хэрэглэгчийн оруулсан бичлэгийн чанараас шууд хамаардаг. Чанар муутай микрофон, ойр орчмын чимээ шуугиан, янз бүрийн аялгуу, давхар яриа гэх мэтчилэн олон сөрөг хүчин зүйл яриа таньж буулгах боловсруулалтын үр дүнг бууруулдаг. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хэрэглэгчид чанар сайтай бичлэг оруулахыг зөвлөнө.
  6. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн 3.5-д дурдсан болон чанаргүй, техникийн гэмтэлтэй файлыг системийн цахим хуудас руу оруулахыг хориглоно. Хэрэв эдгээр файлыг оруулсан бол Чимэгэ системс түүнийг бичвэр болгон буулгахаас татгалзах эрхтэй.
  7. Системийн цахим хуудас нь бичлэгийг бичвэр болгон буулгах үйл явцыг автоматчилахаас бус, түүнийг тулган хянах үүрэг хүлээхгүй. Хэрэглэгч бичлэг дээрх яриа болон системийн цахим хуудсаар боловсруулан гаргасан бичвэрийг өөрөө тулган хянаж, зөрүүг засварлана.
  8. Үйлчилгээ үзүүлэгч системд хийгдсэн аливаа шинэчлэлийг системийн цахим хуудсаар танилцуулна.
  9. Хэрэглэгч тал Системийн нэр төрийг гутаасан, холбогдох хууль тогтоомж болон цахим орчны ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзвэл Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн системийн цахим хуудсаар үйлчлүүлэх эрхийг хаах эрхтэй.
  10. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх, шинэчлэх эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчдийн цахим шуудангаар дамжуулан мэдээлэл хүргэнэ.

4. Хэрэглэгч нь системийн цахим хуудаснаас дараах үйлчилгээг хүлээн авна. Үүнд:

  1. Систем рүү дууны бичлэгийн файл оруулах, устгах;
  2. Системд оруулсан файл дээрх дууны бичлэгийг автоматаар бичвэр болгон хөрвүүлэх;
  3. Системийн цахим хуудсаар боловсруулсан бичвэрийг дууны бичлэгийн файлтай нь тулгах;
  4. Системийн цахим хуудсаар боловсруулж авсан бичвэр, түүнийг бичлэгтэй нь тулган хянан засварлах;
  5. Системийн цахим хуудсаар боловсруулж авсан бичвэрээ татах, хувилж авах, устгах;
  6. Бичвэр дундаас сул үгийг хайх, устгах;
  7. Бичвэрт яригч нэмэх;
  8. Дүрмийн алдааг автоматаар шалгах, засварлах;
  9. Бичвэр болон бичлэг дундаас үгээр хайлт хийх.

5. Үйлчилгээний нууцлалын бодлого

  1. “Чимэгэ системс” нь хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг эн тэргүүнд чухалчлан ажиллана.
    1. Хувийн мэдээллийн нууцлал. Бид зөвхөн дараах тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг авна.
      1. Хэрэглэгч нь нэр, цахим шуудангийн хаягаараа “Чимэгэ системс”-т захидал илгээн холбогдсон бол энэ мэдээллийг системийн үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор авна.
    2. Агуулгын нууцлал.
      1. Системийн цахим хуудас руу илгээсэн бүх дууны (аудио) болон дүрс бичлэгийн (видео) файл нь хэрэглэгчийн өмч болно.
      2. Хэрэглэгчийн оруулсан бичлэгийг системийн цахим хуудасны зохих серверт илгээж бичвэрт буулгана.
      3. Хэрэглэгч системийн цахим хуудсаар үйлчлүүлэх явцдаа нууцлалаа алдахгүй бол системийн цахим хуудасны боловсруулалттай холбоотойгоор нууцлал алдагдахгүй.
    3. Хэрэглэгчийн талаас системийн цахим хуудас руу дараах төрлийн файл илгээхийг хориглоно. Үүнд
      1. Бичгээр зөвшөөрөл аваагүй, өөр хүний хувийн мэдээлэл агуулсан файл
      2. Ямар нэгэн хариуцлага шийтгэл оноох магадлал бүхий мэдээлэл агуулсан файл зэрэг зүй бус файлын хэлбэрүүд багтана.
    4. Бид хэрэглэгчдийг найдвартай нэвтрүүлэх үүднээс Күүкий ашиглана.
    5. “Чимэгэ системс” нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нууцлалын бодлогыг байнга хянаж, аюулгүй байдлыг ханган ажиллана.

6. Үйлчилгээний төлбөр, хураамж

  1. Системийн цахим хуудсаар үйлчлүүлэх төлбөр хураамжийг тус цахим хуудас дээр хэрэглэгчдэд ил нийтэлнэ.
  2. Энэхүү систем нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ болно.
  3. Хэрэглэгч нь цахим хуудасны үнийн санал цэсээс өөрт тохирох бүтээгдэхүүнээ худалдан авна. Энэхүү үнэ нь НӨАТ орсон эцсийн дүн болно.
  4. Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг Чимэгэ системс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499 291 865 тоот дансанд шилжүүлнэ.
  5. Хэрэглэгчийн үйлчилгээний хугацаа дууссан тохиолдолд зохих төлбөрийг цахим хуудсаар дамжуулан төлж, үйлчилгээний эрхийг сунгах боломжтой.
  6. Гэрээний хүчинтэй хугацаанд системд хийсэн аливаа шинэчлэлтэй холбоотойгоор ямар нэгэн нэмэлт хураамж тооцохгүй.
  7. “Чимэгэ системс” нь системийн цахим хуудасны боловсруулалтын үр дүнтэй холбоотой буцаан олголт хийхгүй.